Зөв үйл

2011-04-16,
 Бусад хүмүүсийг хүсч байгаа зүйлээ олж авахад нь хангалттай тусалж чадвал та амьдралдаа юу хүссэнээ авч чадна
                                                                                                                                                  Зиг Зиглар АНУ

  Аз жаргалтай амьдрал жинхэнэ баялагийн нууц нь буян үйлдэхийн хүч юм. Бид юунд ч ганцаарай хүрдэггүй . Аливаа зүйлээр элбэг дэлбэг байх нь бусдын тусламжгүйгээр бусдад туслахгүйгээр олдох нь тун ховор. Та бусдад бие сэтгэл санаа
 
эд материалын хичнээн тусыг хүртээсэн ч энэ нь угтаа та өөртөө л тусалж байна гэсэн үг. Яагаад гэвэл хариу нэхэлгүйгээр бусдад туслаад байвал бусад хүмүүс юу юунаас ч илүүтэйгээр танп туслаад байдаг ертөнцийн хууль байдаг. Та бусдад юу ч өгсөн заавал буцаж ирнэ....гэхдээ өсөж үржээд буцаж ирнэ.  Хүний тус багаддаггүй. Жишээ нь : зам мэдэхгүй хүнд зам заах хүнд ачаанаас өргөх, Бусдад суудал тавьж өгөх, гээд бүгд л тус. Энэрэх сэтгэл гаргаснаар та өөрийнхөө тухай хавьгүй дээрээр бодож та нийгэмд хэрэгтэй ямар нэгэн зүйл хийх чадвартайгаа мэдэрч ,  энэ нь та өөрийгөө илүү сайн хүн илүү сайн сайханд хүрэх боломжтой нөхөр хэмээн итгэж эхэлнэ гэсэн үг.  Шан харамж горьдоогүй өглөг нь өргөл юм. Энэхүү ертөнцөд ямар ч хөрөнггүй ядуу хүн хүртэл хүргэж чадах 7 янзын өргөл барьц буй.
1. Биеэ өргөл болгох-хүч хөдөлмөрөө зориулан зүтгэх
2. Сэтгэлээ өргөл болгох-хүмүүс, эд юманд анхаарал халамж тавих
3. Нүдээ өргөл болгох-Төлөв даруу намуухан харагдах
4.Нүүр царайгаа өргөл болгох-халуун дотно мишээх
5. Үг яариагаа өргөл болгох-анхаарал халамж хайрын ивэлт үгс
6. Байр суудлаа өргөл болгох-байр суудлаа бусдад тавьж өгөх
7.Орон байраа өргөл болгох-гэртээ бусдыг хонуулах
Хэнд би яаж туслах вэ? энэхүү 4 үгтэй өгүүлбэр энгийн ч аз жаргалтай амьдралын алтан түлхүүр юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hamtdaa naiz boloh uu.
бичсэн Зочин цаг: 19:25, 2013-10-22 | Холбоос | |
hi tand amjilt husie. unendee ingej hiih mash ih tsag zav gargasan bma. bayarlalaa
бичсэн Зочин цаг: 19:24, 2013-10-22 | Холбоос | |
aguu
unen2 chin setgeleesee neg negendee tuslaj setgeliin dem ugch negniigee hairlaj chadaj bwal ene buhendee setgel hangaluun shan amidarch uuriin zuil ch mun adil butej amidral gedeg shan amtiig mederne...^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^
бичсэн nomio (зочин) цаг: 15:50, 2012-04-23 | Холбоос | |



:-)
 
xaax