ЗӨВ ҮГ

2011-03-23,
 Бидний амьдрал хувь заяа , эрүүл мэндэд үг хичнээн үүрэгтэйг мэддэггүйгээс өчнөөн зүйлийг алдсан байдаг. Үгтэй их зөв харьцаж
  зөв сонгож эерэг сайхнаар хэрэглэхгүйгээр хүн амьдралаа өөрчлөх боломжгүй гэнэ. Хүний дотоод ухамсар хүний хэлсэн ярьсаныг
хүлээн авч түүнд яаж тусна яг түүгээрээ хүлээн авч шууд үйлчилдэг гэнэ. Тэр байнга л за гэж хариулдаг хэлсэн үг бүхнийг зөвхөн
өөрийнхөө тухай хэлж байна л гэж ойлгодог.  
   Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг муулмаар шүүмжилмээр бол хэлсэн ярьсан нь өөрийн бие дээр л хэрэгждэг гэнэ..    Монголчууд энэ тухай  ;Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр ;гэдэг байна. Өөрийн чинь ярианы хэлбэр төрх өөрийгөө л
сүйрүүлж байдаг. Та хүүхдээ ямар хүн болгоё гэж бодож байна хүүхдээ яг тэгж л дууд. Үргэлж сахилгагүй муу гээд байвал тийм л
болно. Үг өөрөө эрчим долгионыг тээж явдаг.Муу үгийг олон хэлбэл муу эрчим хүч хуримтлагддаг. Сайн үгийг муу үгтэй хамт хэлж
болдоггүй.Хов ярьж болохгүй. Өөрт нь тусдаг. Чиний ярьсан муу зүйлийг чиний дотоод ухамсар хүлээгээд авчихдаг.
                 Дасгал №1 Хажуудаа байгаа хүнээ хараад түүнийхээ сайн чанарыг хэлээд өг.   Ярилцана.
  
                 Дасгал№2  Хүнд жигүүр урам хайрласан үгийг хэнд хэзээ хэлсэнээ сана. Өөрийн жишээг ярьж болно.
                
                 Дасгал№3 Үгээ цэвэрлэ. Өдөр тутам хэлээд байдаг муу үгээ жагсаан бичээд хэзээ засахаа бичнэ.
                
                 Дасгал№4 Өөрийгөө сайн зүйлд ятга.

                  Дасгал№5 Хамт байгаа хүмүүсээсээ үгэн бэлэг цуглуул.Үгэн бэлгээ хамт байгаа хүмүүс бие биедээ уншиж өгөөд ярилц

                  Дасгал№6 Ээждээ, Багшдаа, хэн нэгэнд хандаж үг хэлээд хариу сонс.

Хүүхдүүд минь үүнийг уншаад нэгийг ухаараарай.Та нарт зориулсан хайрт багш нь. Сайхан амараад ирээрэй.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax