11-р ангийн Физикийн хичээлийн шалгалтын бодлого

2011-03-15,

1.Хувьсах гүйдлийн давтамж  50 гц бол гүйдлийн үеийг ол.

2.Хэлхээн дэх хувьсах гүйдлийн далайцын утга 14,1 А бол амперметрийн заалт ямар байх вэ?

3.Хувьсах гүйдлийн хэлхээнд залгасан амперметр 3 А гүйдэл зааж байсан бол гүйдлийн далайцыг ол.

4. 120 В хүчдэлийн далайцтай хувьсах гүйдэлд 30 ом идэвхт эсэргүүцэл холбов.Гүйдлийн далайцыг ол.

5.Хувьсах гүйдэл хугацаанаас i=90sin(314t) хуулиар хамаарна.Гүйдлийн далайц,анхны фазыг ол.

6.Ороомгийн индукцит эсэргүүцэл 10 ом,цикл давтамж нь 314 гц бол ороомгийн индукцлэлийг ол.

7.Эмэгтэй хүний хамгийн өндөр дуу 1400 гц давтамжтай бол харгалзах дууны долгионы уртыг ол.

8.Гэрлийн ойсон ба туссан цацрагуудын хоорондох өнцөг 70  градус байхын тулд тусгалын өнцөг ямар байх вэ?

9.Шилний хугарлын илтгэгч 1,5 бол шилэнд гэрэл тарах хурдыг ол.

10.Биеэс линз хүртэлх зай 20 см,дүрсээс линз хүртэлх зай 30 см бол линзний фокусын зайг ол.

11.Гурвалжин призмээр нэвтэрсэн 7 өнгийн гэрлээс аль өнгө хамгийн ихээр хазайх вэ?

12.Линзний фокусын зай 0,5 м бол оптик хүчийг ол.

13.Биеэс линз хүртэлх зай 10см,линзээс дүрс хүртэлх зай 20см бол линзийн өсгөлтийг ол.

14.  5Ţ1015 гц давтамжтай гэрлийн энргийг ол.

15.Устөрөгчийн атомын электрон хоёрдугаар түвшинд ямар энергитэй байх вэ?

16.Хавтгай толинд ямар онцлог шинжтэй дүрс үүсэх вэ?

17.Хувьсах гүйдлийн бүрэн эсэргүүцэл 50 ом,хүчдэлийн далайц 310 В бол гүйдлийн хүчний далайцыг ол.

18.Хоёр гадаргын муруйлтын радиусууд нь ижилхэн 20см,n=1,5 хугарлын илтгэгч бүхий материалаар хийгдсэн линзийн фокусын зайг ол.

19.Шилэн дээр гэрлийн цацраг 30градусын өнцгөөр тусав.Шилний хугарлын илтгэгч 1,5 бол хугарлын өнцгийн синусыг ол.

20.Борооны үед аянга цахиснаас хойш 7 секундын дараа чимээ нь сонсогдсон бол цахилалт ямар зайд болсон бэ?

21.Усны давалгаа эргийг 2 секунд тутам мөргөж байв.Давалгаа тарах хурд 10м/c бол долгионы уртыг ол.

22.Соронзон урсгалын өөрчлөлт 2 вб,хугацаа 5 с бол индукцийн Ц.Х.Хийг ол.

23.10-4тл индукцтэй нэгэн төрлийн соронзон оронд 0,05 м2 талбайтай дамжуулагч жааз байв.Жаазны нормаль орны чиглэлтэй 60 градусын өнцөг үүсгэх үед соронзон урсгалыг ол.

24.Трансформаторын өсгөлтийн k=10  бол анхдагч ороомог дах хүчдэл 220 В бол,хоёрдогч ороомог дах хүчдэлийг ол.

25.Гэрлийн цацраг толины хавтгайтай 30 градусын өнцөг үүсгэнэ.Ойлтын өнцгийг ол


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax