Цахилгааны үзэгдэл сэдвийн даалгавар 8-Р ангийн сурагчдад зориулав.

2011-03-10,
1. Юуг цахилгаан гүйдэл гэх вэ?
2.Чийдэн ,гүйдэл үүсгэгч түлхүүрээс тогтсон хэлхээний схем зур.3 Цахилгаан хэлхээгээр эхний удаа 12с -д 6кл цахилгаан дараа нь 10 мин -д 120 кл цахилгаан өнгөрсөн бол гүйдлийг ол.
4. Цахилгаан индүүгээр 2 мин-д 36 кл цахилгаан өнгөрнө. Гүйдлийг нь мА мкА -р илэрхийл
5.1 Кл цэнэг цахилгаан хэлхээгээр өнгөрөхөд 5ж ажил хийжээ. Хүчдэлийг ол.
6. 2дамжуулагч тус бүрээр ижил цэнэг өнгөрөхөд нэгэнд нь 10ж нөгөөд нь 5ж ажил хиив. Аль хүчдэл ихтэй вэ?
7.Дамжуулагчаар 3 сек -д 5А гүйдэл гүйхэд хичнээн цахилгаан өнгөрөх вэ?
8. Дамжуулагчийн огтлолоор 20 сек -д 0,4А гүйдэл гүйдэл гүйнэ.Хичнээн электрон өнгөрсөн бэ?
9. Цахилгаан хэлхээнд залгасан чийдэнгээр 1.5 мин-д 2А гүйдэл гүйхэд 2,16кЖ ажил хийжээ. Чийдэнгийн хүчдэлийг ол.
10. 9Ом эсэргүүцлээр 3А гүйдэл гүйлгэхийн тулд ямар хүчдэлд холбох вэ?
11. 20 Ом эсэргүүцлийг 48В , 15Ом эсэргүүцлийг 45В хүчдэлд холбоход алинаар нь их гүйдэл гүйх вэ?
12. 50Ом эсэргүүцэлтэй цахилгаан плитка бэлтгэхийн тулд 0,4 мм квадрат огтлолтой хичнээн урт нихром утас авах вэ?
13, 0,2мм квадрат огтлолын талбайтай 100м урт ямар дамжуулагчийн эсэргүүцэл 8,5 Ом байх вэ?
14.1,5мм квадрат огтлолын талбайтай 45м урт нихром утсыг 60В хүчдэлд холбоход хичнээн гүйдэл гүх вэ?
15.5А гүйдэл гүйж байгаа 2,5 мм квадрат огтлолын талбайтай 50 м урт никель дамжуулагчийг ямар хүчдэлд залгасан вэ?

бичсэн: пунсалдулам төрөл: Гэрийн даалгавар